Мэдээ, мэдээлэл

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ ХИЙВ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ ХИЙВ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ ХИЙВ

Хэвлэл мэдээллийн зөвлөл өнөөдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн ангийн оюутнуудад “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдэвт сургалт хийлээ.

Тус сургалтаар сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдвэрлүүлэх давуу тал болон ХМЗ-ийн үйл ажиллагаа, зарчмыг танилцуулсан юм. Энэ үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Сэтгүүлчид олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллийг нягталж, шалгалгүй эх сурвалжаа болгож ёс зүй алдаа гаргадаг. Тиймээс сэтгүүлчид нэн түрүүнд нийгмийн сүлжээ найдвартай эх сурвалж биш гэдгийг санах хэрэгтэй” хэмээн онцолсон юм.

Мөн өнгөрсөн хугацаанд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчиж, залруулга гаргасан болон хариу тайлбараар ёс зүйн алдаа гаргаагүй гэдгээ баталсан редакцуудын тухай баримт, жишээгээр тайлбарлалаа.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД