Мэдээ, мэдээлэл

“Ардчилал таймс” сонины сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ
“Ардчилал таймс” сонины сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ

“Ардчилал таймс” сонины сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ

     Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Ардчилал таймс” сонины редакцийнхантай өглөөний уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тус сонины сэтгүүлчид ХМЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, мөн сэтгүүлчдийн өдөр тутмын амьдралд тохиолдож буй бэрхшээлүүдээс хуваалцлаа. Сэтгүүлчид “Мэдээллийн эх сурвалжаа чандлан хамгаална” хэмээн ёс зүйн зарчимд тусгасан хэдий ч шүүх, цагдаагаас сэтгүүлчийг эх сурвалжаа илчлэхийг шаарддаг, гэтэл ОНРТ-ийн сэтгүүлчдээс бусад нь энэ тал дээр эрх зүйн хамгаалалтгүй байна, сэтгүүл зүйн бүтээл дэх ёс зүйн асуудлыг Зөрчлийн хуулиар бус салбарын өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдвэрлэх нь зүйтэй зэрэг асуудлаар санал солилцлоо. 

       ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Редакцийн хэвлэл мэдээллийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх нийтлэг алдаа нь мэдээллийг нягт нямбай шалгаагүй, эх сурвалжуудаар бүрэн дүүрэн баталгаажуулаагүйгээс үүдэлтэй байна. Энэ нь ихэвчлэн цаг хугацаатай уралдан ажилладаг цахим сайтуудад хамаарч байна. Бидний нийтлэг эрх ашиг бол хэвлэл мэдээллийн салбарын нэр хүнд, итгэл үнэмшлийг хамгаалах явдал. Иймд редакцууд Ёс зүйн хороодын шийдвэртэй танилцаж, сайн жишгүүдээс суралцаж, ёс зүйн нийтлэг алдааг давтахгүй байхад анхаарч ажиллаж нь чухал юм” гэдгийг нэмж хэллээ. 

     Хэвлэл мэдээллийн зөвлөл нь салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйн оюутнууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсаар ирсэн. 

     Энэ удаад зочилсон “Ардчилал таймс” сонин нь 1993 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж уншигчдад мэдээ, мэдээлэл хүргэсээр ирсэн бөгөөд гурван жилийн өмнөөс өдөр тутмын сонин болсон. 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД