Мэдээ, мэдээлэл

ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРЛАА
ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРЛАА

ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРЛАА

       Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны гуравдугаар хурлын шийдвэрийн дагуу тус байгууллагын 2017-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын дүгнэлт хийлгэлээ. Аудитын ажил гүйцэтгэхээр саналаа ирүүлсэн байгууллагуудаас ажлын чанар, туршлагыг нь харгалзан Голден Пэйж Аудит ХХК-г сонгож хийлгэх шийдвэрийг ч мөн дээрх хурлаас гаргасан юм.

 

     Тус аудитын компани нь 2019 оны 12-р сараас 18-наас 2020 оны 1-р сарын 16 хүртэл хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын 2017, 2018 оны санхүүгийн байдлын тайлан, тайлант жилийн ашиг, алдагдал болон бусад дэлгэрэнгүй орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нягтлан бодох бүртгэлийн бодлого, бусад тайлбар тодруулгад аудит хийж “зөрчилгүй санал дүгнэлт” -ийг ХМЗ-ийн Удирдах зөвлөлд хүргүүлсэн байна.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД