Мэдээ, мэдээлэл

“Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын үеэр бид хэрхэн ажиллав” оролцогч талуудын хамтарсан уулзалт боллоо
“Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын үеэр бид хэрхэн ажиллав” оролцогч талуудын хамтарсан уулзалт боллоо

“Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын үеэр бид хэрхэн ажиллав” оролцогч талуудын хамтарсан уулзалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран “Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын үеэр бид хэрхэн ажиллав” оролцогч талуудын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

 

Хэлэлцүүлэг 8 дугаар сарын 26-ны өдөр болсон бөгөөд нийт 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын редакторууд оролцсон юм.
Энэ үеэр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт болон бусад хариу арга хэмжээг оролцогч талууд хэрхэн авч хэрэгжүүлж байна вэ? тэдэнд тулгарч буй бэрхшээлүүд?, Эрсдэлийн үеийн мэдээллийн харилцаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа болон харилцан мэдээлэл солилцоо, ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтыг бусад улс орнуудын сэтгүүлчид хэрхэн мэдээлж, сурвалжилж байна? тэднээс суралцах сайн туршлага юу байна? зэрэг сэдвийг хөндөн ярилцав.

 

Тодруулбал, 

  • Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Ууганбаяр “11 цагийн мэдээ ба ЭМЯ-ны мэдээллийн урсгал” сэдвээр,

  • Сэтгүүлч, судлаач Ц.Сувданцэцэг Сингапур, Их Британи, Канад улсуудын жишээн дээр үндэслэн “Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн туршлага” сэдвээр,

  • ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Коронавируст халдварын вакцинжуулалтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан юм.

 

Мөн “Цар тахлын үед бид хэрхэн ажиллаж байна вэ” хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Ууганбаяр, ДЭМБ-ын халдварт өвчин болон дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа, ТВ9 телевизийн мэдээний албаны дарга Б.Ариунтуяа, Eguur.mn сайтын ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам, “Зууны мэдээ” сонины Эдийн засаг, экологи бизнесийн албаны дарга Б.Солонго нар оролцож  Mpress.mn сайтын үүсгэн байгуулагч, ХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн О.Ариунбилэг чиглүүлэгчээр оролцож төрийн байгууллага болоод хэвлэл мэдээллийн редакцууд цар тахлын үед хэрхэн ажиллаж байгаа талаар санал солилцлоо.

 

Ташрамд дурдахад, “Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын үеэр бид хэрхэн ажиллав” уулзалт, хэлэлцүүлэг нь ХМЗ-өөс ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй дөрөв дэх удаагийн үйл ажиллагаа бөгөөд цаашид ч үргэлжлэх юм. Ирэх долоо хоногт мэдээний сурвалжлагч, сэтгүүлчдэд зориулсан “Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтыг хэрхэн сурвалжлах вэ” сэдэвт танхимын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД