Мэдээ, мэдээлэл

Тогтвортой хөгжлийн сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлгийн эзэд тодорлоо
Тогтвортой хөгжлийн сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлгийн эзэд тодорлоо

Тогтвортой хөгжлийн сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлгийн эзэд тодорлоо

Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаар мэдлэг дээшлүүлэх сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн дунд явагдсан сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлэгт уралдаан 2021.10.12-нд болж, сэтгүүл зүйн мэргэжлийн болон ёс зүйн шаардлага хангасан бүтээл бэлтгэх тэтгэлгийг таван сэтгүүлч хүлээн авах боллоо. 

 

Энэ удаагийн сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлэгт уралдаан нь шинэлэг хэлбэрээр болж буйг зохион байгуулагчид онцоллоо. Учир нь сэтгүүлчид бүтээл туурвих сэдвээ урьдчилан танилцуулж, зохион байгуулагчид сэдвийн шинэлэг тал, хөндөх өнцөг, нийгэмд үзүүлэх үр нөлөө зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулсан. Шалгарсан сэтгүүлчид 14 хоногийн хугацаанд судалгаа, сурвалжилга дээрээ ажиллаж, чиглүүлэгч багш нараас зөвлөгөө авч сэтгүүл зүйн бүтээлээ олон нийтэд хүргэх юм. 

 

Уралдаанд Өмнөговь аймгаас сэтгүүлч Х.Сувд-Эрдэнэ, Н.Энхцэцэг, Баянхонгор аймгаас сэтгүүлч Б.Хишигбаяр, Орхон аймгаас сэтгүүлч Х.Мөнхтуяа, Улаанбаатар хотоос Өнөөдөр сонины сэтгүүлч Ч.Болортуяа нар шалгарсан. Сэтгүүлчид тогтвортой хөгжлийн асуудлын хүрээнд тэгш хүртээмжтэй боловсрол, хог хаягдал, ус, бэлчээр гэх сэдвүүдээр бүтээл хийнэ. 

 

“Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаар мэдлэг дээшлүүлэх сэтгүүлчдэд зориулсан сургалт, сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан”-ыг 10 дугаар сарын 6-наас 12-ны өдрүүдэд Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран цахимаар зохион байгуулсан юм. 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД