“Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үр дүн, ач холбогдол” сэдэвт редакторуудын уулзалт боллоо

“Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үр дүн, ач холбогдол” сэдэвт редакторуудын уулзалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс салбарын эвсэл, холбоодтой хамтран цаг үеийн асуудлуудтай холбогдуулан редакторуудын зөвлөлдөх уулзалтыг хийсээр байгаа билээ. Ээлжит уулзалтыг 2022.11.30-ны өдөр “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үр дүн, ач холбогдол” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 

 

Уулзалтаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үр дүн, ач холбогдол, ХМЗ-ийн Ёс зүйн хороодын шийдвэрийн тойм, тэдгээрт хийсэн дүн шинжилгээ, ХМЗ-ийн гомдол хүлээн авах, барагдуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, оролцогчид салбарын өөрийн зохицуулалтыг бэхжүүлэх арга замуудын талаар ярилцлаа. Тодруулбал, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үр дүн, ач холбогдол”, ХМЗ-ийн хараат бус зөвлөх Д.Нарантуяа “ХМЗ-д ирсэн гомдлуудад хийсэн дүн шинжилгээ”, ХМЗ-ийн ёс зүйн мэргэжилтэн О.Дүүрэнжаргал “Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гомдол хүлээн авах, барагдуулах  үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл өгөв.

 

Оролцогчдын зүгээс нягтлан шалгах үйл ажиллагаанд төрийн мэдээллийн ил тод бус, нээлттэй биш байдал саад болж байгаа талаар болоод салбарт тулгамдаж буй хэд хэдэн чухал асуудлыг хөндөн ярилцсан юм.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.