Мэдээ, мэдээлэл

Дэлхийн “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын долоо хоног”-ийн мэнд хүргэе!
Дэлхийн “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын долоо хоног”-ийн  мэнд хүргэе!

Дэлхийн “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын долоо хоног”-ийн мэнд хүргэе!

Энэ жил Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын дэлхийн 7 хоног  “Цахим орчин ба хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол: Хамтран хэлэлцэх асуудлууд” уриан дор болж байна. 

 

Мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүйг бэхжүүлэхэд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нь чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

 

“Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” нь  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж байдаг. Энэхүү эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд  хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нь иргэний мэдээлэл хайх, олох, түгээх, дүн шинжилгээ хийх чадварт түшиц болдог.  

 

Бид  иргэн, аж ахуй нэгжээс хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн нийтэлж нэвтрүүлсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой 522 өргөдөл, гомдлыг 2015 оноос 2022 оныг дуусталх хугацаанд хүлээн авч шийдвэрлэжээ. Дээрх өргөдөл, гомдлуудыг ерөнхийлөн дүгнэхэд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэсэн 1.1 дүгээр заалыг зөрчих нь түгээмэл байна. Сэтгүүл зүйн бүтээлийн агуулгад иргэн, аж ахуй нэгж соргогоор хандаж, өргөдөл, гомдол ирүүлэх нь чанартай сэтгүүл зүйг хөгжүүлэх хөшүүрэг гэдэгт бид итгэж байна.

 

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нь:

  • Цахим, цахим бус орчныг хэрхэн зүй зохистой ашиглах

  • Мэдээлэлд хэрхэн хандах 

  • Цахим болон цахим бус орчин дахь хүмүүсийн эрх үүрэг

  •  Мэдээлэл олж авах, ашиглахтай холбоотой ёс зүйн асуудлууд 

  • Эрх тэгш байдал, соёл, шашин хоорондын хамтын ойлголцол, энх тайван, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон мэдээлэл олж авах эрх зэргийг хөхиүлэн дэмжихэд хэвлэл мэдээлэл болон мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрхэн ашиглах зэрэг асуудлуудад гарц болдог. 

 

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр энэ жил ХММСБ Үндэсний оролцогч талуудын V форумыг 2023 оны 11 дүгээр сарын 7-нд зохион байгуулна.

 

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын дэлхийн 7 хоногийг дэлхий дахинаа 2011 оноос хойш тэмдэглэх болсон юм. Манай улсын тухайд Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллагын /ЮНЕСКО/ Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэн санаачлан 2018 оноос энэхүү долоо хоногийг үндэсний хэмжээнд зарлан, тэмдэглэсэн. Өнгөрсөн жил энэхүү 7 хоногийг  “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” гэсэн уриатай зохион байгуулсан юм.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД