Мэдээ, мэдээлэл

Виртуал редакц энэ сарын сэдэв: "Хүний эрх ба эмэгтэйчүүдийн сонгогдох эрх"
Виртуал редакц энэ сарын сэдэв:

Виртуал редакц энэ сарын сэдэв: "Хүний эрх ба эмэгтэйчүүдийн сонгогдох эрх"

“Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакц 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл “Хүний эрх ба эмэгтэйчүүдийн сонгогдох эрх” сэдвийн хүрээнд сэтгүүлчдээс бүтээл хүлээн авч, хамтран ажиллана. 

 

Дээрх сэдвийн дагуу сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээлээ ирүүлэхдээ анхаарвал зохистой зүйлсийн талаар “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын редактор Б.Нямзул хэлэхдээ “Тухайн сэдвийн далайц, өргөн цар хүрээг анхаарч аль ч талаас нь хөндөж болохыг эргэцүүлэх, сэдэвтэй холбоотой энгийн, жижиг жишээ татаж, түүнээс ургуулан том асуудлыг хөндөх замаар нарийвчлах аргыг ашиглах, тоон мэдээлэл, судалгаа, аман болон бичгийн эх сурвалжид дүн шинжилгээ хийж боловсруулах хэрэгтэй” гэлээ.

 

Жендэрийн эрх тэгш байдлын талаар судалгаа шинжилгээтэй бүтээл хийж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй сэтгүүлчдэд ур чадвараа улам ахиулах, уншигч, үзэгч, сонсогчдынхоо итгэлийг хүлээхэд бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлж, урам зориг өгөх зорилгоор “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакц нь сэтгүүлчдээс сар бүр бүтээл хүлээн авдаг.

 

Энэ хүрээнд редакцын зүгээс сэтгүүлчдэд хэрэгцээтэй эх сурвалжийн жагсаалт, гэрэл зургийн сан, инфографик, судалгаа зэрэг шаардлагатай дата сан, нөөц хэрэглэгдэхүүнээр дэмжлэг үзүүлсээр ирсэн юм.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД