Мэдээ, мэдээлэл

Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчдын тодрууллаа
Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчдын тодрууллаа

Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчдын тодрууллаа

“Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. 

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмжих төр засгийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийг тэмдэглэн үлдээх санаачилгын дор Жендэрийн үндэсний хороо, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-ээс  “Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчдыг” тодруулсан юм. 

 

 

Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон байдлаар явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, нэр дэвшигчдийн жендэрийн квотыг 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй байхаар хуульчилсан байдаг.

 

Улс төрийн намуудын жендэрийн тэгш эрхийн төлөөх амлалт, өөрчлөлтийн асуудлыг “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн зарим гишүүд сурвалжилж “Дэвших замд даашинз саад болох учиргүй”, “Намын тухай хууль, буруу зөвд шилжүүлж чадах уу?”, “Намууд квотыг дэмжиж, амлалтаа биелүүлэх үү?”,  “Д.Энхжаргал: 40 хувийн квот гэдэг бол нэр дэвших хаалга нээж байгаа эхний л алхам”, “Хүйсийн квотыг 40 хувиар тогтоовол УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг 25 хувьд хүргэх боломжтой”,  “Дэвших зам: Эмэгтэйчүүд бүх салбарыг мэдэрч, тэгш боломжийг бүрдүүлдэг”, “Жендэргүй улс төр”, “Гэрт эрчүүд, төрд эмэгтэйчүүд дутсан нийгэм”, “Тэнцвэртэй төлөөлөл ба сонголт” зэрэг 50 орчим сэтгүүлзүйн бүтээлийг өнгөрсөн хагас жил гаруй хугацаанд бэлтгэсэн юм. 

 

 

Тус арга хэмжээний үеэр “Жендэрийн мэдрэмжтэй манлайлагч” сэтгүүлчдийг төлөөлж Зууны мэдээ сонины сэтгүүлч С.Уянга  хэвлэл мэдээллийг оролцоог талархан хүлээж авч байгаад сэтгүүлч хүний хувьд баяртай байгаагаа илэрхийлээд “Хуулийн шинэчлэлийн асуудал нь нийгэмд олон чухал эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэж байна. Иймээс тууштайгаар “Зууны мэдээ” сонин намуудын амлалтыг сурвалжилсан юм” гэлээ. 

 

 

Мөн Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчдаар УИХ-ын зарим гишүүд, улс төрчид, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-ний гишүүд тодорч, шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл хэргийг дэмжиж, хамтран зүтгэсэн бүхий л талуудын хөдөлмөр, сэтгэлийн хүчээр бий болсныг хүндэтгэн “Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагч”-аар өргөмжлөн талархал гардуулсан юм. 

 

Тус арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан билээ. 

 

Дашрамд дурдахад: 

 

  • УИХ-ын нэгдсэн чуулганаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг шинээр тусгасан юм.

 

  • Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш жил бүр тооцон гаргаж буй жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлт /индекс/-ээр Монгол Улс 2023 онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо нөлөөлсөн байна. Монгол Улсын Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувь байгаа нь дэлхийн дунджаас 9.2 хувиар бага байгаа юм.

 

  • Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд дэлхий нийтийн амлалтуудаа дагаж мөрдөх, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээж байгаагийн дотор НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон Бээжингийн Тунхаглал ба Үйл ажиллагааны хөтөлбөр нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн үйл явцад жендэрийн тэгш байдлыг бий болгох талаарх үүрэг, амлалтыг агуулдаг.

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД