Мэдээ, мэдээлэл

"Бидний подкаст"-ыг сонсоорой

"Бидний подкаст"-ыг сонсоорой

Хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрх, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй зэрэг хэвлэл мэдээллийн салбарыг тойрсон сэдвүүдийн талаар мэргэжлийнхний тайлбар, байр суурийг олон нийтэд хүргэх зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс эрхлэн бэлтгэж буй “Бидний подкаст”-ыг та бүхэнд хүргэж байна.

 

Бидний подкастын тэргүүн дугаарын зочноор Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг, ёс зүйн хорооны анхны гишүүн, ХМЗ-ийн хараат бус зөвлөх, сэтгүүлч Д.Нарантуяа оролцлоо. Сэтгүүл зүйн салбарт 30 гаруй жил ажиллаж, салбарын өөрийн зохицуулалт, мэргэжлийн ёс зүй, түүний чанарыг дээшлүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа тэрээр 2021 онд сэтгүүлч, редактор, редакцуудын тухай, мөнхүү өөрийн бүтээлээрээ монголчуудын амьдралын 30 жилийн түүхийг өгүүлэх “Редакцын зурвас” номоо хэвлүүлсэн юм. 

 

Та манай подкастыг сар бүр хэвлэл мэдээллийн зөвлөлийн албан ёсны Youtube суваг болох Media council of Mongolia-р зочилж сонсоорой. 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД