Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь Дойче Велле Академи (DWA)-тай хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын цахим орчинд мэдээлэл түгээхэд бусад оролцогч талуудын үнэт зүйлс, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг хэрэглэхгүйгээр нийгэм дэх асуудалд өөрсдийн дуу хоолойг даацтай хүргэхэд хэрэглэгдэхүүн болох “Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлага” боловсруулан танилцуулах 1-2 гэрээт зөвлөх сонгон шалгаруулна.
Энэхүү гарын авлага нь ИНБ-ууд мэдээлэл харилцааны сувгаар дамжуулан хүнлэг ёс, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлооход хувь нэмэр оруулах чадамжийг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Тус сэдэв, үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр өргөдөл гаргахыг урьж байна:
Сонирхсон оролцогчид өргөдлөө PDF файлаар нэгтгэн 2025 оны 4-р сарын 27-ны дотор bolormaa@mediacouncil.mn хаяг руу илгээнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах файлаас үзнэ үү. - //resource4.sodonsolution.org/mediacouncil/File/2025/04/17/wdgucxw3eyxk87ks/1.2.5 ToR_MN 1.pdf