“Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлагa”-ыг боловсруулах санал солилцох, зөвлөлдөх онлайн уулзалтын зар

“Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлагa”-ыг боловсруулах санал солилцох, зөвлөлдөх онлайн уулзалтын зар

“Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн Иргэний нийгмийн байгууллагад зориулсан “Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлагa”-ыг боловсруулах санал солилцох, зөвлөлдөх онлайн уулзалтыг 5 дугаар сарын 23-ны өдөр 14:00 цагаас зохион байгуулна.

Тус гарын авлагыг боловсруулахаар шалгарсан сэтгүүлч, мэдээлэл харилцааны мэргэжилтэн Ж.Хулан иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулсан санал авах эхний уулзалтыг чиглүүлэх ба та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Иргэний нийгмийн байгууллагын та бүхнийг тус уулзалтад идэвхтэй оролцон өөрийн үнэтэй санал бодлоо бидэнтэй хуваалцахыг хүсэж байна. 

Уулзалтын огноо: 5 дугаар сарын 23-ны өдөр 14:00 цагаас

Уулзалтын хэлбэр: Онлайн 

Уулзалтын холбоос: https://us06web.zoom.us/j/88306674334?pwd=bzqZpZGJYQNzXPzcpmbUD19aXi49fk.1

Meeting ID: 883 0667 4334

Passcode: 223418

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/mTzGbvwuVxCy6m6n8

(бүртгэл 2025 оны 5-р сарын 23 өдөр, 13:50-д хаагдана) 


Төслийн товч танилцуулга 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академи (DWA)-тай хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын ил тод, бие даасан байдлыг дэмжиж, иргэний нийгмийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар сайн засаглал, нийгмийн эв нэгдэлд хувь нэмрээ оруулах үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Төслийн хоёрдугаар үе шат нь ИНБ-ууд, хэвлэл мэдээлэл, залуучууд зэрэг нийгмийн олон талт бүлгүүдийг төрийн бодлогын хэлэлцүүлэгт татан оролцуулах, эдгээр оролцогч талуудын үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. 

Энэхүү гарын авлага нь ИНБ-ууд цахим орчинд мэдээ мэдээллийг хүргэхдээ бусад оролцогч талуудын үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, зохисгүй үг хэллэгийг (үзэн ядсан, доромжилсон, ялгаварлан гадуурхсан гм) түгээн дэлгэрүүлэхгүй байх, нийгмийн тулгамдсан асуудал, олон нийтийн эрх ашгийг хөндсөн онцгой үйл явдлуудад өөрсдийн дуу хоолойг даацтай хүргэхэд баримтлах хэрэглэгдэхүүн болох юм. Улмаар ИНБ-уудад үр нөлөө бүхий мэдээлэл харилцааны бүтээгдэхүүнээр дамжуулан хүнлэг ёс, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлооход хувь нэмэр оруулах чадамжийг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.