Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны гуравдугаар хурал 10 дугаар сарын 3-нд боллоо. Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа ХМЗ-ийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн гүйцэтгэлийг танилцуулж, хоёрдугаар хагас жилийн төлөвлөгөөнд санал зөвлөмж хүлээн авлаа. 

Тэрээр энэ оны эхний хагаст ХМЗ нь нийт 52 гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд редакцуудаас хариу тайлбар ирүүлэх хувь хэмжээ өсөж буй тухай онцлов. Эдгээрээс 29 гомдлыг нягтлан шалгаж хүлээн авч Ёс зүйн хороодын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн бол зургаан гомдлыг ажлын албанаас материал хангалтгүй гэж буцаасан, хоёрыг гомдол гаргагч өөрөө эгүүлэн татсан байна. Энэ удаагийн хурлаар гишүүд ХМЗ-ийн удирдах зөвлөл болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй танилцаж дүрмийн дагуу квотын нөхцөл шаардлагыг хангаж буй нэр дэвшигчидтэй уулзалт ярилцлага хийхээр болов.

ХМЗ-өөс 2025 оны эхний хагаст дараах ажлуудыг амжилттай хэрэгжүүлжээ.

  • “Өөрчлөлтийн дуу хоолой: ИНБ-ууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг 2023–2026 онд хэрэгжүүлж байна.

  • “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийг хэрэгжүүлж байна.

  • “Сэтгүүлчийн цахим аюулгүй байдал”-ын судалгааны тайланг бэлтгэв.

  • “Эмэгтэй улстөрчдийн дуу хоолой: Хэвлэл мэдээлэл ба цахим орчны нөлөө” сэдэвт судалгааг боловсруулав.

Хуралдааны төгсгөлд УЗ-ийн гишүүд сэтгүүл зүйн ёс зүйн форумын бэлтгэл ажил, хөтөлбөртэй танилцаж санал зөвлөмж өгсөн. Мөн Ёс зүйн хорооны гишүүн Ж.Хулан “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд “Иргэний нийгмийн баримтлах ёс зүйн зарчим гарын авлага” боловсруулсанаа танилцууллаа.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.