Бидний подкаст: Хэвлэл мэдээллийн Ёс зүйг дэмжих нь

Бидний подкаст: Хэвлэл мэдээллийн Ёс зүйг дэмжих нь

Бидний подкастын гурав дахь дугаарт Хэвлэл мэдээллийн Ёс зүйг дэмжигч байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол телевизийн Ерөнхий редактор Э.Лхагва оролцлоо.

Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах салбарт манлайлагчдын нэг тэрээр Хонгконгийн их сургуульд Сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалж, Монгол улсад Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоог бий болгоход хувь нэмрээ оруулан , “санаачилгын бүлгийн” идэвхтэй гишүүн, Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан билээ.

Мөн Э.Лхагва нь “Монголын эдийн засгийн” форумыг үндэслэгчдийн нэг юм.

Подкастынхаа энэ дугаарыг “Сэтгүүл зүй өөрөө сэтгэлийн дуудлага юм” гэж нэгтээ түүний хэлсэн үгээр өмнөтгөн сонсогч танаа хүргэе. Тухлан сонсоорой.

Жич: энэхүү ярилцлагыг 2024 оны 2-р сарын 1-нд хийсэн болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.