img
Хэвлэл мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг дэмжих нь
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг угтан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Мэдрэмжтэй мэдээлье: Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” хөтөлбөр хэрэгжүүллээ.
img
РЕДАКЦЫН БУУХИА: Сэтгүүл зүйн шинэ салхи, шинэ үеийн медиа Unnu.news
Хэвлэл мэдээллийн салбар дижитал уугуул иргэд буюу төрсөн цагаасаа л электрон төхөөрөмжтэй харьцаж өссөн үеийнхэнд мэдээллийг сонирхолтой бөгөөд үр өгөөжтэйгөөр хүргэх амаргүй сорилттой тулгараад байгаа билээ.
img
РЕДАКЦЫН БУУХИА: Нийтийн эрх ашиг, олон нийтийн захиалгаар редакцын бодлогоо тодорхойлдог itoim.mn
Бидний өдөр тутмын ажил, амьдралд техник технологийн ололт гүн гүнзгий нэвтэрч, мэдээ мэдээлэл хүлээн авах эх үүсвэр жилээс жилд төрөлжиж, цар хүрээ нь тэлж байна. Энэ хэрээр бид хэрсүү байх, мэдээллийн үнэ цэн, эх үүсвэр, тэнцвэртэй байдал яагаад чухал гэдгийг илүүтэй авч үздэг боллоо. Энэ дунд өөрийн өнгө төрх, нийтлэлийн бодлого, сэтгүүл зүйн чиг шугам, алтан дүрмээс гажаагүй, уншигчдынхаа итгэж болох эх сурвалж нь болсон iToim.mn сайтын редакцаар зочлох завшаан тохиов.
img
"МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЬЕ: Сэтгүүл зүйн чанар ба төлөөлөл" хурал боллоо
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн үйл ажиллагаа нь сэтгүүл зүйн чанарын өөрчлөлтүүдийг гурван жилийн хугацаанд мэргэжлийн сэтгүүл зүйн байгууллагууд, сэтгүүлчид хэвлэл мэдээллийн агуулгад, тэр дундаа улс төрийн мэдээлэлд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд шинэ санаачилгууд гаргаж, редакцын бодлогодоо олон талт байдлыг тусгаж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэрийг хангахын тулд идэвхтэй ажиллаж ирэв
img
Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн 2024 оны гуравдугаар хуралдаан аравдугаар сарын 14-нд боллоо. Энэ удаагийн хурлаар 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн гүйцэтгэл, хоёрдугаар хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав.
img
РЕДАКЦЫН БУУХИА: Орон нутгийн дуу хоолой “Архангай медиа групп"
“Хэдүүлээ Архангай явахаар боллоо” гэсээр орж ирэх редакторынхaa араас хол замд дотор муутайгаа санаад хэсэг барайж орхилоо. Тэгэхдээ яагаад ч юм Монголын хэвлэл мэдээллийн салбарыг Улаанбаатар хотын байгууллагуудаар төсөөлж явсандаа ихэд ичиж, амьдралдаа анх удаа орон нутагт сэтгүүл зүй хэрхэн өрнөдгийг дэргэдээс нь харна гэхээс яарч байлаа.
img
РЕДАКЦЫН БУУХИА: Шижигнэсэн залуустай хамт олны дунд өнгөрүүлсэн хагас өдөр
Сэтгүүлчийн хувьд редакцын томилолт хамгийн чухал зүйлийн нэг байдаг. Энэ удаад редакцийн даалгавраар “GoGo.mn” сайтын ажил байдалтай танилцахаар зорьж очлоо. Хот доторх томилолт их соньхон байв. Хэвлэл мэдээллийнхэн нэг нэгнийхээ үйл ажиллагааг сурвалжилж, сурталчилж олонд таниулж эхлээд байгаагийн нэг жишээ энэ.
img
ХМЗ-ийн Ажлын албанд мэргэжилтэн шалгаруулж авна
Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ нь хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор ажилладаг.
img
РЕДАКЦЫН БУУХИА: Өдөр тутмын сонинуудын нэг "Өдрийн сонин"-ы редакцыг онцолж байна
Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн санаачилгаар хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн бие даасан байдал, ёс зүйтэй сэтгүүл зүйн үйл ажиллагааг таниулан сурталчлах зорилгоор “Редакцын буухиа”-II хамтарсан контентыг бүтээж байна.  Та долоо хоног бүр хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн ажилладаг, таны унших, үзэх, сонсох дуртай сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг талаарх контентыг хүлээн авна уу.
img
РЕДАКЦЫН БУУХИА: NTV телевизийн мэдээний АРД...
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн санаачилгаар хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн бие даасан байдал, ёс зүйтэй сэтгүүл зүйн үйл ажиллагааг таниулан сурталчлах зорилгоор “Редакцын буухиа”-II хамтарсан контентыг бүтээж байна.
img
9 дүгээр сарын шилдэг бүтээлийн эзэд тодорлоо
“Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакц нь "Орон нутгийн эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад намуудын манлайлал" сэдвийн хүрээнд нийт МҮОНР, Eagle.mn, Graph.mn, Unnu.mn, Архангайн амьдрал сонин “Өнөөдөр” сонин, Дархан-уул аймаг, Ховд аймгийн сэтгүүлчдээс нийт 15 бүтээл хүлээн авлаа.
img
“Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүй-Хүүхэд хамгаалах асуудал” сэдэвт илтгэл танилцуулав
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2024.09.19-ний өдөр зохион байгуулсан Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлийн ээлжит хурлыг зохион байгуулж, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцлоо.
img
“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумд оролцлоо
Жендэрийн үндэсний хорооноос Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумыг есдүгээр сарын 16-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа.
img
Өөрийн зохицуулалтын байгууллагуудын бүс нутгийн сүлжээний цахим уулзалт боллоо
Төв Азийн орнуудын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд байгуулагдсан өөрийн зохицуулалтын байгууллагуудын бүс нутгийн сүлжээний цахим уулзалт 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Энэхүү уулзалтад Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/ болон Казахстан, Киргизстан, Узбекстан, Тажикстаны хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагууд оролцож нэг жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт гарсан ахиц, тулгамдаж буй асуудал, тэр дундаа мэргэжлийн сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хэвлэл мэдээллийн ёс зүйн төлөвшил, сэтгүүлчдийн эрхийн асуудал, хууль эрх зүйн орчин хэвлэл мэдээлэлд хэрхэн нөлөөлж буй талаар өргөн хүрээнд мэдээлэл солилцлоо. 
img
БНСУ-ын Хэвлэлийн арбитрын хороотой туршлага солилцлоо
Уулзалтын дүнд, Зүүн Өмнөд Азийн улс орнууд хэвлэл мэдээллийн хөгжил, ёс зүйн өөрийн зохицуулалтын талаар харилцан туршлага хуримтлуулах, хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийх зэргээр хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой талаар талууд санал нэгдэв. 
img
Хэвлэл мэдээллийн зөвлөл УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед түргэвчилсэн журмын дагуу шуурхай ажиллана
УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой иргэн болон нэр дэвшигчдээс ирүүлэх өргөдөл гомдлыг шуурхай хүлээн авч, шийдвэрлэнэ.
img
“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал” семинар боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөл, Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал” семинарыг 5 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа.
img
“Хамтдаа цэг тавья” аянд нэгдлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөл “Хамтдаа цэг тавья” аянд нэгдлээ
img
“Сэтгүүл зүйн эгэх хариуцлага: Ёс Зүйг Хамтдаа Амлая” уулзалт болов
“Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага: Ёс Зүйг Хамтдаа Амлая” уулзалт болов
img
Шинэ гишүүдээ сонголоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 30-нд боллоо. Энэ удаагийн хурлаар ХМЗ-ийн дүрмийн 7.3, 7.13, 9.4, 9.7-д заасны дагуу нөхөн сонгуулийг нээлттэй зарын дагуу зохион байгуулж, хүсэлтээ илэрхийлсэн төлөөллийн квотыг хангах шинэ гишүүдийг сонголоо. Ингэхдээ мөн салбарын эвсэл, холбоодоос төлөөллөө нэр дэвшүүлэхийг хүсч, нэр дэвшигчдийн нэрсийг авсан юм.