img
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Дэлхийн нийтээрээ 5 дугаар сарын 3-ны өдрийг “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” уриан дор боллоо. Уг өдрийн тохиолдуулан хэвлэл мэдээллийн салбарын эсвэл, холбоод, төрийн бус байгууллагуудын зүгээс зохион байгуулсан арга хэмжээнүүдэд ХМЗ-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцон мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.
img
“МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЬЕ” РЕДАКЦ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөр нь 1) олон нийтэд мэдээлэл түгээх үүргээ мэргэжлийн, ёс зүйн өндөр түвшинд гүйцэтгэж, 2) уншигч, үзэгч, сонсогчдынхоо мэдэх эрхийг тэнцвэртэй ханган, 3) хэвлэл мэдээллийн салбарт ялгарч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд редакцуудад дэмжлэг үзүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд дөрвөн редакцыг шалгаруулж, 12 цагийн сэтгүүл зүйн ур чадвар олгох сургалтад хамруулах бөгөөд, тэднээс хоёрыг нь “Мэдрэмжтэй мэдээлье” менторшип хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах юм. Cургалтын үргэлжлэх хугацааг редакц өөрийн боломжит өдөр, цагаар сонгох боломжтой.
img
“Ёс зүйт эрэн сурвалжилга: Тогтвортой хөгжил” сургалт болж байна
Тогтвортой хөгжил бол хүний амьдралын бүх л асуудлыг хамарсан хөгжил, дэвшлийн төлөөх зорилгууд бөгөөд дэлхий дахинаа урт хугацаандаа хүртээмжтэй, амар тайван, хөгжин дэвшсэн нийгмийг 2015-2030 он хүртэл бий болгохоор зорин ажиллаж буй билээ. Энэхүү зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд иргэдэд танин мэдүүлэх, оролцуулах, улмаар хяналт тавихад хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо чухал юм.
img
“Өөрөөс нь” цуврал уулзалт эхэллээ
"Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлээс эмэгтэй эх сурвалжийн дуу хоолойг нэмэгдүүлж, сэтгүүлчдэд олон ургалч өнцгөөс асуудлыг харах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “Өөрөөс нь” цуврал уулзалтыг зохион байгуулж эхэллээ. Эхний уулзалтыг дөрөвдүгээр сарын 22-нд парламентын сэтгүүлчидтэй хамтран улсын төсвийн асуудлаар зохион байгуулав.
img
“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийн дүгнэлтийн уулзалт болов
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс найман сарын турш хэрэгжүүлсэн Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна уриатай “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийн туршилтын үр дүнг танилцуулах, цаашдын дүр зургийг тодорхойлоход чиглэсэн өргөтгөсөн зөвлөлдөх уулзалт 2022.03.31-ний өдөр боллоо.
img
Хорооны төлөөлөл эрсдэлийн мэдээллийн харилцааны сургалтад хамрагдлаа
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Нэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төв, тус хорооны ЗДТГ, Нийслэлийн ерөнхий боловсролын 87-р сургууль, “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн төлөөлөл “Эрсдэлийн үеийн мэдээллийн харилцаа” сэдэвт сургалтад хамрагдлаа. (2022.03.18)
img
Зорилтот хороонд хандсан мэдээлэл харилцааны ажил хэрэгжиж байна
Хэвлэл мэдээлэл, төрийн байгууллага, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн Үйл ажиллагааны багийн гишүүд “Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна” уриан дор хамтран ажиллаж буй билээ. Мэдээлэл бэлтгэн түгээх ажил нь БЗД-ийн 23 дугаар хорооны удирдлага, Нэмүүлэн ӨЭМТ, Ид шидийн орон #2, Нийслэлийн 87-р сургууль болон тус хорооны иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явагдаж байна.  
img
Сэтгүүл зүйн ёс зүйн форум дөрөв дэх удаагаа боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Хоёрдугаар сарын 24-нд болсон энэхүү форумд сэтгүүлч, редакторуудаас гадна салбарын эвсэл, холбоод, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл гээд нийт 80 гаруй хүн оролцлоо.
img
ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн даргаар У.Тамирыг сонголоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан хоёрдугаар сарын 18-нд боллоо. Хурлаар УЗ-ийн даргаар У.Тамирыг, дэд даргаар С.Шаравдоржийг сонгов.
img
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүнд “ОЛОН НИЙТ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчийг бүртгэх тухай
Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
img
АМЖИЛТЫН ТҮҮХ: Ийм сайхан сургалтад суусан мэдлэг мэдээллээ илүү олон хүнд хүргэх нь миний үүрэг гэж үзсэн
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Жендэрийн мэдрэмжтэй мэдээ, мэдээлэл хэрхэн бэлтгэх тухай хийгээд түгээж байгаа өнөөгийн байдлын тухай хэвлэл, мэдээллийнхэнд зориулан сургалт зохион байгуулж байгаа билээ. Сургалтыг явуулах сургагч багш нарыг бэлдэх хөтөлбөрт их сургуулийн багш нар болон сэтгүүлчдийг хамруулсан. Тус хөтөлбөрт хамрагдсан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхмийн багш Л. Ариуны амжилтын түүхийг хуваалцаж байна.
img
Зууны мэдээ сонины редакцтай санамж бичиг байгууллаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Редакцын уулзалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. Ээлжит уулзалт 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Зууны мэдээ” сонины редакцад болов. Энэ үеэр тус сонины хамт олон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг даган мөрдөхөө гарын үсэг зурж баталгаажууллаа.
img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ 7 НАС ХҮРЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөл 7 нас хүрлээ
img
Улстөрч агентлаг хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн зарчимд нэгдлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөл 2022 оны анхны редакцын уулзалтаа нэгдүгээр сарын 11-ний өдөр Улстөрч агентлагийн хамт олонтой хийлээ. Энэ үеэр Улстөрч агентлагийн хамт олон Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа мөрдөн ажиллахаа илэрхийлээд санамж бичигт гарын үсэг зурж нэгдсэн юм.
img
Хэвлэл мэдээллийн зөвлөл, Mpress.mn сайттай санамж бичиг байгууллаа
Хэвлэл мэдээллийн зөвлөл нэгдүгээр сарын 7-ны өдөр Mpress.mn сайтын редакцтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Mpress.mn сайтын ерөнхий эрхлэгч С.Насанжаргал, ерөнхий редактор О.Ариунбилэг нар оролцлоо.
img
Г.Гүнжидмаа: Эрх зүйн болон өөрийн зохицуулалт хамт хөгжсөнөөр хэвлэлийн эрх чөлөө төлөвшинө
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмааг урилаа.
img
Asu.mn сайтын редакцын хамт олонтой уулзлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Asu.mn редакцын хамт олонтой уулзлаа. Энэ үеэр Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг тус мэдээллийн сайтын хамт олон сахин мөрдөхөө илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулав.
img
Амжилтын түүх: Би "Орхон аймгийн хог хаягдал, байгууллагын ногоон шошго" сэдвийг сонгосон
Амжилтын түүх: Би "Орхон аймгийн хог хаягдал, байгууллагын ногоон шошго" сэдвийг сонгосон.
img
“Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” редакцын сургалтыг Ikon.mn сайтад хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүлчдэд зориулсан “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” редакцын сургалтыг Ikon.mn сайтын хамт олонд зориулан 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Сургалтын эхэнд оролцогчид сэтгүүл зүйн үнэ цэнийн ту