Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 8-ны өдөр болж цагдаагийн албан хаагч шалгагдаж байсан сэтгүүлчийг зодсон, шударга ёсны талд зогсох шүүгчдийн тоо 100 давсан гэх агуулга бүхий сэтгүүл зүйн бүтээлүүдэд хаягласан хоёр гомдлыг хэлэлцлээ.