РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЁС ЗҮЙН ХОРОО - ТВ5-ЫН “ЗЭВҮҮН ЯРИА”, “ЭКО”-ГИЙН “ХААЛТТАЙ ХААЛГАНЫ ЦААНА” НЭВТРҮҮЛГИЙГ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ҮЗЭВ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны ээлжит хурал 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр болж, ТВ5, ТВ4, “Эко” телевизүүдэд хаягласан гомдлыг хэлэлцлээ. Энэ удаагийн хурал нь есдүгээр сарын 20-ны өдөр товлогдсон байсан ч гомдол ирүүлсэн “Талита Ази” байгууллага цагдаагийн газраас шийдвэр хүлээж байгаа гэсэн тайлбар өгсөн тул Ажлын алба хорооны дарга Ш.Сүхбаатартай зөвлөлдсөн хурлын товыг хойшлуулсан юм.
СОНИН, СЭТГҮҮЛ, САЙТЫН ЁС ЗҮЙН ХОРОО -"ӨДРИЙН СОНИН"-ТОЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ШИЙДЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын /ССС/ Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан 2018 оны есдүгээр сарын 12-ны өдөр болж, таван гомдол хэлэлцлээ. Үүний хоёр нь нэг өдөр тутмын сонины редакцийн нийтлэлтэй холбоотой байсан бол үлдсэн гурав нь 10 гаруй сайтын нийтлэлтэй холбоотой байлаа.
МЭДЭЭНД ҮЗЭЛ БОДОЛ ОРУУЛСАН НЬ ЁС ЗҮЙН АЛДАА БОЛЖЭЭ
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороо 24 news.mn сайтад хаягласан гомдлыг нягтлан хэлэлцээд тус нийтлэл нь сэтгүүлзүйн мэргэжлийн шаардлагыг хангаагүй, бодит эх сурвалжгүй, мэдээллийг нягтлан шалгаж, эх сурвалжаар баталгаажуулаагүй, мэдээнд үзэл бодлоо оруулсан байна гэж дүгнэлээ.
НЭР БҮХИЙ ТЕЛЕВИЗҮҮД ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖЭЭ
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны иргэдийн гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болж, 4 телевизд хаяглан нэг иргэн, нэг аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
АРВАН ХОЁР САЙТ УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ
Moнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болж, 5 иргэн, 2 байгууллагаас 27 мэдээллийн сайт, 1 сонины нийт 20 нийтлэлд хаяглан 8 хэвлэл мэдээллийн байгууллага, 19 нийтлэлд хаягласан 3 иргэний гомдлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ.
ТВ9 ТЕЛЕВИЗ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ БАЙЖЭЭ
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хороо 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа ТВ9 телевизийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Монгол коммент” нэвтрүүлэгт хаяглан иргэн С.Амарсайханаас ирүүлсэн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ЗУРГААН САЙТ УУЧЛАЛТ ГУЙВ
Moнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болж, шинээр ирсэн хоёр гомдол, хэлэлцэхийг хойшлуулсан байсан нэг өргөдлийг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ АНХНЫ ГОМДЛОО ХЭЛЭЛЦЛЭЭ
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл өчигдөр хуралдаж, нэгэн иргэний гомдлыг хэлэлцлээ. Т