img
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГТ САЛБАРЫН ЭВСЭЛ, ХОЛБООДЫГ НЭГДЭН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА
МСНЭ-ээс 2020 оны 12 дугаар сарын 17-нд зохион байгуулсан хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн хуралдаанаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах дөрвөн ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Хэвлэл мэдээллийн зөвлөл хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллахаар боллоо.
img
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХМЗ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгууллаа. Энэ удаагийн хурлаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх “Худал мэдээлэл тараах, түгээх” заалтад ХЗДХЯ нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийн санал боловсруулсантай холбогдуулан ХМЗ-ийн байр суурийг нэгтгэх, энэ талаар хэлэлцэж цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцлээ. Уг хурлаар дараах байр суурийг нэгтгэсэн болно.
img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ЭВСЭЛ, ХОЛБООДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Хөл хорионы үед иргэн бүрийн суурь эрх болох үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэрэгжилт хэр түвшинд байгаа, мэдээ сурвалжилга бэлтгэн түгээхэд сэтгүүлчдэд ямар саад бэрхшээл тулгарч буй талаар хэвлэл мэдээллийн салбарын эвсэл, холбоод 12 дугаар сарын гурванд цахимаар хэлэлцлээ.
img
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн 2020 оны дөрөвдүгээр хурал 11 дүгээр сарын 10-нд боллоо. Хурлаар энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагаа болон санхүүгийн гүйцэтгэлийг хэлэлцэж, 2020 оны дөрөвдүгээр улирлын төлөвлөгөө, төсвийг батлав. ХМЗ-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах стратегийн хүрээнд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг дэмжигч байгууллагын хэрэгцээ шаардлагыг хэлэлцэж энэ чиглэлийн туршлага судлах үүргийг гүйцэтгэх захиралд өглөө. Түүнчлэн ХМЗ-ийн дүрмийн дагуу Удирдах зөвлөлд цахим сайтын сэтгүүлчдийг төлөөлөх нэг гишүүнийг сонгов.
img
GOGO АГЕНТЛАГИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАВ
Хэвлэл мэдээллийн зөвлөл салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах ажлаа үргэлжлүүлэн /2020.11.05/ Gogo агентлагийн сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтад 20 гаруй сэтгүүлчид оролцсон юм.
img
“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО БА ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ” СУРГАЛТАД ОРОЛЦОВ
​​​​​​​Хэвлэл мэдээллийн оролцоо ба цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэл сэдэвт сургалтад ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа сургагчаар оролцлоо. Ингэхдээ “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар хүүхдийн эрхийг хамгаалах нь” агуулгын хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн төлөв байдал, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба хүүхэд хамгаалал сэдвийн хүрээнд  мэдээлэл солилцлоо.
img
“БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙД ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД” цахим уулзалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын үед сэтгүүл зүйд тулгарч буй асуудлууд” сэдэвт сэтгүүлч, редакторуудын цахим уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Цахим хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарын 30 орчим төлөөлөл оролцсон бөгөөд хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор сэтгүүл зүй мэргэжлийн үүргээ гүйцэтгэх нөхцөл, боломж хумигдаж байгаа талаар хэлэлцсэн юм.
img
МЕДИА КОНСУЛ МОНГОЛ КЛУБИЙН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛОВ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах санаачлагчид болох Медиа Консул Монгол клубийнхэн таван жилийн дараа эргэн уулзлаа. Уулзалтаар клубийг анх байгуулж байсан үе болоод ямар үйл ажиллагаа явуулдаг байсан тухай дурсамж түүхээ хуваалцан, ХМЗ-ийн өнөөгийн байдал, хүрсэн үр дүн, амжилтын талаар санал бодлоо хуваалцлаа.
img
ТӨВ АЗИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН 22-Р БАГА ХУРАЛД ХМЗ-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
2020 оны 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Төв Азийн хэвлэл мэдээллийн 22-р бага хурал цахимаар болж өнгөрлөө. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулдаг тус бага хуралд ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцож, “Цар тахлын үеийн Монголын хэвлэл мэдээллийн байдал” сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа. Тэрээр илтгэлдээ хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтын эерэг болон сөрөг нөлөө, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ашиг тус болон сайн туршлагууд, цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж, санал бодлоо хуваалцсан юм. 
img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО ТАВ ДАХЬ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Хэвлэл мэдээллийн бодлого дугуй ширээний ярилцлага тав дахь удаагаа 10 дугаар сарын 28-нд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уулзалт ярилцлагыг 2017 оноос эхлэн Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фридрих-Эбертийн сангаас хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтыг “Сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт ба ёс зүй” гэсэн сэдвийн хүрээнд хийв.
img
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14 ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ЗААЛТАД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨД ХМЗ САНАЛАА ХҮРГҮҮЛЭВ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нараас 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох саналаа ирүүлэхийг хүссэн УИХ-03/2811 тоот албан бичиг ирүүлсэн. Албан бичигт Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хэрэгжүүлж эхэлснээс хойших практик үр дагавар болон УИХ-ын гишүүдийн боловсруулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, төслийг хавсарган ирүүлсэн юм.
img
ХМЗ-ИЙН ГИШҮҮДИЙН 13 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО
Хэвлэл мэдээллийн зөвлөл жилд хоёр удаа бүх гишүүддээ зориулсан сургалтыг тогтмол хийж, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын чадавхийг бэхжүүлсээр ирсэн. Арван гуравдахь удаагийн ээлжит сургалтыг 2020 оны аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Тэнгэрийн элч баазад амжилттай зохион байгууллаа. 
img
EGUUR.MN САЙТЫНХАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийнхөн ээлжит редакцын уулзалтаа 10 дугаар сарын 12-нд eguur.mn сайтын хамт олонтой хийлээ. Тус сайт нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр дахь жилдээ ажиллаж байна.  
img
УРИАЛГА
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалтаас дараах дүгнэлт, уриалгыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан гаргаж байна.
img
Tovch.mn сайт ёс зүйн зөрчил гаргаагүй
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2020 оны III улирлын ээлжит хурал есдүгээр сарын 25-нд болж, хоёр гомдыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
img
Өрөг.мн сайтын сэтгүүлчидтэй уулзлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ удаад Өрөг.мн сайтын хамт олонтой уулзаж, салбарын өөрийн зохицуулалтын үр өгөөж, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрхийн талаар ярилцлаа.
img
С1 телевизийн сэтгүүлчидтэй хэвлэлийн эрх чөлөөний талаар ярилцлаа
 Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит редакцын уулзалтаа С1 телевизийн хамт олонтой 9 дүгээр сарын 16-ны өдөр хийлээ. Уг уулзалтад тус телевизийн мэдээний редакцын сэтгүүлчид оролцлоо.
img
Paparazzi.mn сайт мэргэжлийн бус байлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2020 гуравдугаар улирлын ээлжит хурал есдүгээр сарын 10-ны өдөр болж, гурван гомдлыг шийдвэрлэлээ.
img
Медиа группын сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ
 Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит өглөөний уулзалтаа /2020.09.11/ Медиа группын сэтгүүлч, уран бүтээлчидтэй хийлээ. Медиа группэд өргөн нэвтрүүлгийн NTV телевиз, time.mn сайт харъяалагддаг бөгөөд тэдгээрийн 20 гаруй сэтгүүлчид уулзалтад оролцлоо.