img
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН УРИАЛГА
2020 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн кампанит ажил болгон мэргэжлийн сэтгүүл зүйд ээлжит сорилт болж, тэр хэрээр өндөр шаардлага тавигддаг.
img
ХМЗ-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН СУРГАЛТААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМД НЭМЭЛТ ЗААЛТ ОРУУЛЛАА
Өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн бүх гишүүдийн хоёр өдрийн сургалт, хэлэлцүүлэг болж хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гаргав. Ингэснээр Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим 10 заалттай болж байгаа юм. Ёс зүйн зарчим 10. Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ хэмээн тусгав.
img
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН САЛБАРЫНХАН ХЭЛЭЛЦЭВ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Глоб интернэшнл төвөөс зохион байгуулсан “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл: Хуурамч мэдээллийн үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн салбарынхан санал солилцлоо. Энэ үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл төвөөс Сэтгүүлчдийн аюулгүй байдлын мониторингийг танилцуулсан юм.
img
"ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН ҮЕ ДЭХ СОНГУУЛЬ БА СЭТГҮҮЛ ЗҮЙ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Цахим сүлжээнд үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээллүүд ихээр түгэх болсон энэ  үед сэтгүүл зүйн салбар үүний эсрэг хэрхэн ажиллах шаардлагатай байна вэ, ялангуяа сонгууль дөхөж буй энэ цагт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд юуг анхаарвал зохих вэ, мэдээллийн үнэн бодит эсэхийг хэрхэн нягталж шалгах вэ зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фредрих Эбертийн сан, Глоб Интернэшнл ТББ, Нээлттэй нийгэм форум хамтран “Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль” хэлэлцүүлгийг 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
img
МОНГОЛ ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧИД ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Монгол телевизийн хүсэлтээр мэдээний албаны сэтгүүлч, уран бүтээлчдэд хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын талаар сургалт хийлээ. Сургалтын үеэр “Сэтгүүлчийн ёс зүй”, “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, сургамж” сэдвүүдийг хөндсөн юм.
img
“ИЙГЛ НЬЮС” ТВ МОБИКОМ КОРПОРАЦИЙН ТАЛААР БАТАЛГААТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ЧАДСАНГҮЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2019 оны I улирлын ээлжит хурал гуравдугаар сарын 29-ний өдөр болж нэг гомдол хэлэлцсэн нь Мобиком корпорациас “Ийгл ньюс” телевизээр нэвтэрсэн мэдээлэлд хаяглан ирүүлсэн гомдлыг хэлэлцлээ.
img
“НИЙГМИЙН СҮЛЖЭЭ БА ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ-2019” ФОРУМД ОРОЛЦЛОО
“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форум боллоо.
img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ ХИЙВ
Хэвлэл мэдээллийн зөвлөл өнөөдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн ангийн оюутнуудад “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдэвт сургалт хийлээ.
img
ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИНЭ ТРЭНД БА МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ СУРГАЛТ БОЛЛОО
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Цахим сэтгүүл зүйн шинэ трэнд - мэргэжлийн ёс зүй” интерактив сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд Авилгатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа.
img
СЭТГҮҮЛЧДИЙН ЯЛГАРАЛ БОЛ ЁС ЗҮЙ-"СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ 2018"
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс “Сэтгүүл зүйн Ёс зүйн Форум 2018”-ыг энэ сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй тус форумаар энэ жил мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе, тэр дундаа цахим орчны хөгжилтэй холбоотой асуудлыг хөндсөн нь онцлог байлаа.
img
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЁС ЗҮЙН ХОРОО - ТВ5-ЫН “ЗЭВҮҮН ЯРИА”, “ЭКО”-ГИЙН “ХААЛТТАЙ ХААЛГАНЫ ЦААНА” НЭВТРҮҮЛГИЙГ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ҮЗЭВ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны ээлжит хурал 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр болж, ТВ5, ТВ4, “Эко” телевизүүдэд хаягласан гомдлыг хэлэлцлээ. Энэ удаагийн хурал нь есдүгээр сарын 20-ны өдөр товлогдсон байсан ч гомдол ирүүлсэн “Талита Ази” байгууллага цагдаагийн газраас шийдвэр хүлээж байгаа гэсэн тайлбар өгсөн тул Ажлын алба хорооны дарга Ш.Сүхбаатартай зөвлөлдсөн хурлын товыг хойшлуулсан юм.
img
УРИАЛГА
“Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн хоёрдугаар форумын үеэр Хэвлэл Мэдээллийн Зөвлөл болон форумд оролцогч цахим сайтуудаас энэхүү уриалгыг гаргаж байна. 
img
СОНИН, СЭТГҮҮЛ, САЙТЫН ЁС ЗҮЙН ХОРОО -"ӨДРИЙН СОНИН"-ТОЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ШИЙДЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын /ССС/ Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан 2018 оны есдүгээр сарын 12-ны өдөр болж, таван гомдол хэлэлцлээ. Үүний хоёр нь нэг өдөр тутмын сонины редакцийн нийтлэлтэй холбоотой байсан бол үлдсэн гурав нь 10 гаруй сайтын нийтлэлтэй холбоотой байлаа.
img
РАДИО ТЕЛЕВИЗИЙН ЁС ЗҮЙН ХОРОО ШИЙДВЭРЭЭ ГАРГАЛАА
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болж, нэр бүхий 4 телевизд хаяглан ирүүлсэн гомдлыг нягтлан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
img
ЦАГДААГИЙН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Энэ сарын 18-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн Газар, Фридрих Эбертийн Сантай хамтран Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицер, хэсгийн байцаагч нарт "Зарим зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа" сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
img
МЭДЭЭНД ҮЗЭЛ БОДОЛ ОРУУЛСАН НЬ ЁС ЗҮЙН АЛДАА БОЛЖЭЭ
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороо 24 news.mn сайтад хаягласан гомдлыг нягтлан хэлэлцээд тус нийтлэл нь сэтгүүлзүйн мэргэжлийн шаардлагыг хангаагүй, бодит эх сурвалжгүй, мэдээллийг нягтлан шалгаж, эх сурвалжаар баталгаажуулаагүй, мэдээнд үзэл бодлоо оруулсан байна гэж дүгнэлээ.
img
ЗҮҮН БҮСИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Дорноговь аймгийн Сайншанд хотод зургаадугаар сарын 03,04-ны өдрүүдэд зүүн бүсийн орон нутгийн хэвлэл мэдээллийн бүсчилсэн сургалтыг Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран зохион байгуулав.
img
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
 ХМЗ-ийн Удирдах Зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 20-нд хуралдаж, 2017 оны тайланг сонсон үнэлэлт дүгнэлт өгч, 2018 онд хийх ажлын урьдчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. 
img
НЭР БҮХИЙ ТЕЛЕВИЗҮҮД ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖЭЭ
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны иргэдийн гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болж, 4 телевизд хаяглан нэг иргэн, нэг аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.