img
"Жендэрийн мэдрэмж-Ёс зүйтэй сэтгүүл зүй" редакцуудад зориулсан удирдамж гарлаа
Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэнийг ч ялгаварлан гадуурхалт болон хэвшмэл буруу ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн шаардлага юм. Иймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр "Жендэрийн мэдрэмж-Ёс зүйтэй сэтгүүл зүй" редакцуудад зориулсан удирдамжийг бэлтгэн гаргалаа.
img
“НИЙГМИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ ГАРЛАА
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос нийгмийн хэвлэл мэдээллийг зохицуулахтай холбоотой санал, зөвлөмж гарсныг ийнхүү толилуулж байна. Уг санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад мөн илгээсэн бөгөөд тус харилцааг зохицуулах бодлогын баримт бичгийн үзэл баримтлал, агуулгыг гаргахад хэрэгцээтэй байна хэмээн найдаж байна. 
img
Хэвлэл мэдээллийн зөвлөл шинэ гишүүдээ сонголоо
ХМЗ-ийн 10 дугаар сарын 20-нд болсон ээлжит хурлаар удирдах зөвлөл болон ёс зүйн хороодод ажиллах шинэ гишүүдийг сонголоо. Энэ ажлын хүрээнд ХМЗ НҮТББ-ын дүрмийн дагуу сонгон шалгаруулалтын зарыг нээлттэй түгээж, нэр дэвшигчдийг бүртгэсэн юм. Тодруулбал,
img
ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
ХМЗ-ийн Удирдах зөвлөл ээлжит хурлаа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Хурлаар энэ оны нэгдүгээр хагас жилийн болон гуравдугаар улирлын үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэлийг хэлэлцэж, дөрөвдүгээр улирлын төлөвлөгөө, төсвийг батлав.
img
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ИЛГЭЭЛЭЭ
Санал нь Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн төгсөгчдийн холбоотой хамтран 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэвлэл мэдээллийн салбарын эвсэл, холбоод, мэргэжлийн байгууллагын төлөөллийн оролцоотой зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан болно. 
img
News.mn мэдээллийн сайтад редакцын уулзалт хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс редакцын уулзалт, сургалтыг тогтмол зохион байгуулж буй. Энэ хүрээнд аравдугаар сарын 20-ны өдөр цахим сэтгүүл зүйн анхдагчдын нэг болсон News.mn сайтын редакцаар зочилж, хэвлэл мэдээллийн эрх зүй, сэтгүүлчийн ёс зүй сэдвээр уулзалт хийлээ. Уулзалтад тус байгууллагын 15 орчим сэтгүүлч, редакторууд оролцож, санал бодлоо солилцсон юм.
img
Редакцын ээлжит уулзалтыг ubn.mn сайтын хамт олонтой хийлээ
Хэвлэл мэдээллийн салбарын залуу редакцуудын төлөөлөл болсон ubn.mn сайтын хамт олонтой Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр уулзлаа.
img
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
Уулзалтын эхэнд Нээлттэй нийгэм форумын менежер Д.Энхцэцэг тус хуулийн төслийн үндсэн агуулга, анхаарвал зохих заалтуудын талаар танилцуулж, оролцогчид асуулт тавьж, харилцан ярилцлаа.
img
Хэвлэл мэдээллийн зөвлөл хуульчтай боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагын шийдвэрээр судлаач Л.Галбаатарыг тус байгууллагын хуульчаар томилон ажиллуулахаар болжээ. Хуульч, судлаач Л.Галбаатар нь Монголын Хуульчдын холбоо болон Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Тэрээр хэвлэл мэдээлэл, хүний эрх, нийгэм шинжлэлийн салбарт хэрэгжүүлсэн “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн мониторинг”, “Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээ”, “Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт”, “Коронавируст халдвар буюу ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ иргэний болон улс төрийн эрхэд нөлөөлөх нь” гэх мэт томоохон судалгаа шинжилгээний ажилд судлаачаар оролцсон туршлагатай юм.
img
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа
ХМЗ нь хэвлэлийн эрх чөлөөг дэмжих, олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн хэлэлцүүлгийг салбарын бусад байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулж байна. 
img
Eagle.mn болон eguur.mn ёс зүйн зөрчил гаргаагүй
​​​​​​​Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2021 оны III улирлын ээлжит хурал аравдугаар сарын 8-ны өдөр болж дөрвөн редакцад холбогдох ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх гомдлыг хэлэлцлээ.
img
Тогтвортой хөгжлийн сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлгийн эзэд тодорлоо
Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаар мэдлэг дээшлүүлэх сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн дунд явагдсан сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлэгт уралдаан 2021.10.12-нд болж, сэтгүүл зүйн мэргэжлийн болон ёс зүйн шаардлага хангасан бүтээл бэлтгэх тэтгэлгийг таван сэтгүүлч хүлээн авах боллоо.
img
Тогтвортой хөгжлийн талаар мэдлэг дээшлүүлэх сургалт боллоо
“Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаар мэдлэг дээшлүүлэх сэтгүүлчдэд зориулсан сургалт” 10 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүд цахимаар болж, Улаанбаатар хот, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас 40 гаруй сэтгүүлч оролцлоо. Сургалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна.
img
НИЙГМИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“Хэвлэл мэдээллийн бодлого” 6 дахь цуврал дугуй ширээний ярилцлагын үеэр хэлэлцсэн “Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт”-ыг тойрсон асуудлын хүрээнд уг асуудалд хамааралтай оролцогч талуудад хандсан зөвлөмж гаргахаар зохион байгуулагчид тогтлоо.
img
Хоёр талын эх сурвалжаар мэдээгээ баталгаажуулсан NTV зөвдөв
Эдгээр редакц нь уг мэдээллээрээ ташаа мэдээлэл түгээсэн, хамааралгүй асуудалд холбогдуулан нэр төрд халдсан, бодит байдлыг мушгин гуйвуулсан, гүтгэсэн хэмээн гомдолд дурджээ. NTV телевизийн зүгээс гомдолд хариу тайлбар ирүүлсэн бол нөгөө телевизийн редакц хариу тайлбар ирүүлээгүй болно.
img
Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын сэдвээр цуврал сургалт, хэлэлцүүлгүүд хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын тухай шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээлэл олгох, салбарын хараат бус эрдэмтэн судлаачидтай харилцаа холбоо үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 удаагийн сургалт, хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
img
“Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” цуврал сургалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Улаанбаатар хот, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулан “Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” цуврал сургалтыг 2021 оны наймдугаар сарын 27, есдүгээр сарын 3, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
img
Мэдээний сэтгүүлч, сурвалжлагч нар коронавируст халдварыг хэрхэн сурвалжлах талаар сургалтад хамрагдлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ЭМЯ, ДЭМБ-тай хамтран мэдээний сэтгүүлч, сурвалжлагчдад зориулан “Ковид19-ийн эсрэг дархлаажуулалтыг хэрхэн сурвалжлах вэ?” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
img
“Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын үеэр бид хэрхэн ажиллав” оролцогч талуудын хамтарсан уулзалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран “Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын үеэр бид хэрхэн ажиллав” оролцогч талуудын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
img
“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн удирдах зөвлөлийн анхны хурал 8 дугаар сарын 26-ны өдөр боллоо.