img
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн намрын уулзалт, сургалт болов
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс намрын уулзалт, сургалтыг 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав.
img
Редакторуудын зөвлөлдөх уулзалт “Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж“ сэдвээр болов
Редакторуудын зөвлөлдөх уулзалт “Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж“ сэдвээр болов
img
Редакцын уулзалт энэ сард Ikon.mn cайтад боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулдаг “Редакцын уулзалт” 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр Ikon.mn cайтад боллоо.
img
Редакцын уулзалт, сургалтад TV8 телевизийнхэн оролцлоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс редакцын уулзалт, сургалтыг наймдугаар сарын 23-ны өдөр TV8 телевизэд зохион байгуулав. Уулзалтаар ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь эрх зүйн зохицуулалтаас юугаараа ялгаатай болох, ёс зүйн хороодод ирсэн зарим гомдлуудыг хэрхэн шийдвэрлэсэн тухай кэйсийг танилцууллаа. Мөн сургагч багш А.Амартүвшин ухаалаг технологид суурилсан сэтгүүл зүйн чиг хандлага болон эх сурвалжийн тэнцвэрт байдал сэдвээр сургалт хийлээ. Редакцын уулзалт, сургалтын талаар тус телевизийн мэдээний албаны сэтгүүлч Э.Энэрэл “Сургалтаас хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авлаа. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүлчидтэй маш их ойрхон ажилладаг, биднийг хамгаалдаг, мэдлэг мэдээлэл өгдөг, мэргэжлийн алдааг хэлж өгдөг байгууллага гэдгийг ойлгож авлаа” гэж хэлсэн юм. Редакцын уулзалт нь ХМЗ-ийн тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагааны нэг билээ.
img
Редакцуудын өрсөлдөх чадварыг ахиулах менторшип хөтөлбөр хэрэгжлээ
Хэвлэл мэдээллийн зах зээл хурдацтай өөрчлөгдөхийн хэрээр редакцууд үзэгч, уншигч, сонсогчийнхоо хэрэгцээнд тулгуурлан менежментийн хувьслыг хийх хэрэгцээ, шаардлага бий болсон. Тиймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийг КОЙКА ОУ-ын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
img
ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГЫГ ХЭЛЭЛЦЭВ
“Хуурамч мэдээлэлтэй тэмцэж буй олон улсын туршлага” сэдэвт редакторуудын ээлжит уулзалт 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр боллоо. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв болон Fact Check Mongolia сүлжээтэй хамтран зохион байгуулсан тус уулзалтаар Норвегийн Осло хотноо болсон "Глобал Факт-9" олон улсын баримт нягтлагчдын хурал, ХБНГУ-ын Бонн хотод болж өнгөрсөн “Глобал медиа форум”-аар хэлэлцсэн асуудлыг хөндөн ярилцсан юм.
img
ХМЗ-ийн гишүүд, ажилчид чадавхжуулах сургалтад хамрагдлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд болон хуульч, ажлын албаны мэргэжилтнүүд зургадугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд чадахжуулах сургалтад хамрагдлаа. 
img
ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар улирлын хуралдаан долдугаар сарын 4-нд боллоо. Энэ удаагийн хурлаар оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хэлэлцэн дүгнэж, хоёрдугаар хагас жилийнхээ төлөвлөгөө төсвийг баталлаа.
img
ХМЗ-Д ИРСЭН ГОМДЛЫН АГУУЛГА, ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ
Хураангуй ХМЗ-д ирүүлж буй гомдлын агуулгад дүн шинжилгээ хийх замаар редакц, сэтгүүлчдийн мэргэжлийн түвшинг илэрхийлэх, хэрэглэгчид сэтгүүл зүйн бүтээлийг хэрхэн үнэлж байгааг тодорхойлох, ХМЗ-ийн Ёс зүйн хороод гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаад дүн шинжилгээ хийх
img
Редакторуудын ээлжит уулзалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэх, ойлголтоо нэгтгэх, гарц шийдэл хайх зорилгоор редакторуудын уулзалтыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн ээлжит уулзалт 2022.06.30-нд болж, “Дайн, зэвсэгт мөргөлдөөний үеийн хэвлэл мэдээллийн ёс зүй” сэдвийн хүрээнд өрнөлөө.
img
АРВАН РЕДАКЦЫГ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны 2022 оны хоёрдугаар улирлын хурал зургадугаар сарын 21-ний өдөр болж гурван гомдол гаргагчаас ирүүлсэн хорин зургаан редакцад хамаарах гомдлыг хэлэлцлээ.
img
Зууны мэдээ, GOGO.mn редакцууд менторшип хөтөлбөрт хамрагдахаар боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийн хоёрдугаар шат буюу менторшип хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байна. Менторшип хөтөлбөрийн эхний шат болох редакц чадавхжуулах 12 цагийн сургалтад МҮОНР-ийн 3-р суваг Р3 ФМ радио, Зууны мэдээ сонин, GoGo.mn сайт болон Малчин ТВ-ийн редакцууд хамрагдсан юм. Сургалтад хамрагдсан редакцууд дундаас сургалтын оролцоо, менторшип хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэл, идэвх санаачилгад тулгуурлан Зууны мэдээ сонин, GoGo.mn мэдээллийн сайтад менторшип хөтөлбөрийг энэ сараас эхлэн хэрэгжүүлэхээр боллоо. 
img
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
img
“Хэвлэлийн эрх чөлөөний индекс: Ухралт, шалтгаан, үр дагавар” цахим уулзалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд 2022.05.26-ны өдөр “Хэвлэлийн эрх чөлөөний индекс: Ухралт, шалтгаан, үр дагавар” сэдэвт цахим уулзалт хийлээ. Энэ үеэр ХМЗ-ийн хуульч Л.Галбаатар “Хэвлэлийн эрх чөлөө-2022, Монгол улсын үзүүлэлт” сэдвээр илтгэл танилцуулав. Уулзалтад ХМЗ-ийн удирдах зөвлөлийн болон ёс зүйн хороодын гишүүд, ажлын алба, төслийн багийнхан оролцсон юм.
img
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүнд "СЭТГҮҮЛЧ" болон “ОЛОН НИЙТ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчдийг бүртгэх тухай
Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.  
img
Хөтөлбөрт шалгарсан редакцуудын сургалт үргэлжилж байна
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрт МҮОНР-ийн 3-р суваг Р3 ФМ радио, "Зууны мэдээ" сонин, GoGo.mn сайт, Малчин телевиз оролцохоор шалгарсан билээ. Тус хөтөлбөр сургалт, менторшип гэсэн хоёр үе шаттайгаар болж буй бөгөөд сургалт нь тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн явагдаж байна.
img
“ЭМЭГТЭЙ ЭХ СУРВАЛЖИЙН ДАТА САН” СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ХАКАТОН ЗАРЛАЖ БАЙНА
Эх сурвалжаа эрье! Дуу хоолойг нь хүргэе! “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” хамтран нийгмийн олон талт бүлгийн төлөөллийн дуу хоолойг олон нийтэд таниулах зорилгоор “Эмэгтэй эх сурвалжийн дата сан” бий болгох аяныг өрнүүлж буй билээ. Уг аяны хүрээнд сэтгүүлчдийн дунд эмэгтэй эх сурвалжийн дата санг бүрдүүлэх 1.5 өдрийн хакатоныг зарлаж байна. 
img
ХМЗ-ИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД "АЖИЛ ОЛГОГЧ”-ИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
img
“Ёс зүйт эрэн сурвалжилга: Тогтвортой хөгжил” сургалт болж өнгөрлөө
Сэтгүүлчдийн эрэн сурвалжлах чадавхийг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгуудтай холбоотой мэдлэг олгох вакумжуулсан сургалтын хэсэг 5 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
img
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Дэлхийн нийтээрээ 5 дугаар сарын 3-ны өдрийг “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” уриан дор боллоо. Уг өдрийн тохиолдуулан хэвлэл мэдээллийн салбарын эсвэл, холбоод, төрийн бус байгууллагуудын зүгээс зохион байгуулсан арга хэмжээнүүдэд ХМЗ-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцон мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.